Апп-н үндсэн боломжууд:
• Онлайнаар даатгалын бүтээгдэхүүнүүд
- Автомашины албан журмын даатгал
- Жолоочийн хариуцлагын даатгал
- Гадаадад зорчигчийн гэнэтийн ослын даатгал
• Даатгалын тохиолдлыг зайнаас баталгаажуулах боломж
• Нөхөн төлбөр болон түүнтэй холбоотой мэдээллүүд
• Онлайн туслах
• Урамшууллын систем
1934 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн Монгол Даатгал компани даатгалын салбарын анхны гар утасны апп танилцуулж байна. Монгол Даатгалын гар утасны апп ашиглан хэрэглэгч хүссэн үедээ үйлчилгээний талаарх зөвлөгөө, мэдээлэл, яаралтай тусламж, бүтээгдэхүүн үйлчилгээ авах боломжтой. Мөн өөрийн мэдээллийг алсын зайнаас зургаар баталгаажуулан илгээж хурдан шуурхай үйлчилгээ авах боломж бүрдсэн нь хэрэглэгчдэд олон давуу талыг өгч чадна. Та өөрийн утсанд тохируулан апп-г татаж даатгалын үйлчилгээнд хамрагдаарай.